Нүүр / Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ / Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гэж юу вэ?

                                        

 

               Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гэж юу вэ?

                                                                                                                                                                                                                                                                                                

 

 

Үл хөдлөх хөрөнгийн онцлог:     

 

            Үл хөдлөх хөрөнгө нь бизнес, хөрөнгө оруулалтын эх сурвалж юм. Үл хөдлөх хөрөнгө нь бусад хөрөнгүүдээс үнэ цэнэ, ашигт байдлын хувьд томоохон онцлог, давуу талтай бөгөөд хүний амьдралын үндсэн хэрэгцээг хангаж хэвийн аж төрөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ашгийн болон ашгийн бус аливаа үйл ажиллагааны тогтвортой байдлыг үл хөдлөхгүйгээр төсөөлшгүй юм. Энэ ч утгаараа үл хөдлөх хөрөнгийн ашигт байдал дандаа л хамгийн өндөр нь байдаг. Үл хөдлөх хөрөнгийн хүний хэрэгцээг хангах чадвар, түүний ашигт байдал, хэрэглээний чанар нь түүний үнэ цэнийг тодорхойлж байдаг. Гэхдээ ашигт байдал хэрэгцээг хангах чадвар нь тухайн цаг үеийн хөгжил, дэвшил, шинэчлэл, нийгмийн сэтгэхүйгээс хамаараад хувьсаж байдаг талтай.

 

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ:

 

                  Үл хөдлөх хөрөнгө нь ихэнхидээ газартай нэгдэл болж байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хувьд тухайн улс орон, эдийн засаг, хот сууриний хөгжлийн чиглэл, дэд бүтэц зэргээс маш их хамаарна. Ер нь тухайн нэг орон сууцны хувьд авж үзэхэд түүний үнэлгээнд нөлөөлөхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Түүний байршил, давхар, хаалга, цэцэрлэг, сургууль, автобусны буудалдаа хэр ойр гэхчилэн. Мөн түүний хийц чанар, ашигласан жил, хэмжээ, зориулалт, цонхны тоо, цонх нь наран талдаа эсэх нь хүртэл нөлөөлдөг байх нь.

                Бид "Хөрөнгө эзэндээ хамгийн үнэтэй" гэсэн уриатай. Тиймдээ ч хууль, дүрэм, журам, стандартын дагуу тухайн эзэн хүний хөрөнгийн диталь бүрийг алдалгүй үнэлэхийн тулд заавал биеэр очиж хөрөнгийн байдлыг үзэж,танилцах шаардлагатай байдаг.