Нүүр / Бидний тухай

Товч танилцуулга

      "ВЕНДО"ХХК нь 2008 онд байгуулагдсан. Одоогоор нийт 12 салбар нэгж, 1 дуудлагын албатайгаар 7 дахь жилдээ амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид иргэд, үйлчлүүлэгчиддээ бүх төрлийн Хөрөнгийн үнэлгээ, Даатгалын хохиролын үнэлгээ хийж үйлчилдэг бөгөөд Үнэлгээний салбар нь харьцангуй шинэ салбар учраас бидний ажлын томоохон хэсгийг үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгж ажиллах нь эзлэдэг юм.

 

 Хамтран ажиллагчид

        "ВЕНДО"ХХК нь Даатгалын салбарт Даатгалын Мэргэжлийн Оролцогч байгууллагаар болон Шүүхийн Шинжээч байгууллагаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын 9 дүүргийн ЗЦТасаг, 9 дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГазар, 9 дүүргийн шүүх, Улсын дээд шүүх, ОБЕГазар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн татварын хэлтэс, ХХААХЗЯам, Нийт банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд, Даатгалын компаниудаас ирүүлсэн ажил үүргийг гүйцэтгэж ажиллаж байна.   

 

Тусгай зөвшөөрөл, Хүчин төгөлдөр байдал

Бидний гаргасан үнэлгээний дүгнэлтүүд хаана ч хүлээн зөвшөөрөгдөж, хүчин төгөлдөр болох нь:           
  1. Сангийн яамнаас олгогдсон 2010 оны 280-р тоот тушаалаар батлагдсан №71200064 дугаар бүхий тусгай зөвшөөрөл.
  2. Сангийн яамнаас олгогдсон 2014 оны 139-р тоот тушаалаар батлагдсан №1406000033 дугаар бүхий тусгай зөвшөөрөл. 
  3. Даатгалын хохиролын үнэлгээ хийх Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2010 оны 58-р тогтоолоор олгогдсон тусгай зөвшөөрөлтэй.
  4. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн хөрөнгийн үнэлгээний сургалтанд хамрагдаж тэнцсэн 11/155 дугаартай гэрчилгээтэй.
  5. Хөрөнгийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж тэнцсэн 10/06 дугаартай гэрчилгээтэй.
  6. ААНБ-н төвшний хөрөнгийн үнэлгээний сургалтанд хамрагдаж тэнцсэн №01 тоот гэрчилгээтэй. 

 

Боловсон хүчин

            Манай байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос "Даатгалын Хохиролын Үнэлгээ" хийх сургалтанд хамрагдаад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээчидтэй бөгөөд тэдгээрийг бүх төрлийн үнэлгээ хийхээр Сангийн яамнаас зөвшөөрөгдсөн үнэлгээчид хянаж ажилладаг. Мөн зарим ажилчидаа солонгос, япон улсуудад мэргэжил дээшлүүлж, нийт ажилчидын хүрээнд хууль эрх зүй, хувь хүний хөгжил, ёс зүй, даатгалын хохирол, машин механизмын талаарх сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар байна.