Нүүр / Зөвлөх үйлчилгээ / Зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?

                                        

 

                                 Зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?

                                                                                                                                                                                                                                                                                                

            Хөрөнгийн үнэлгээний салбар бол Монголд харьцангуй шинэ салбар. Хөрөнгийн үнэлгээ нь өөрөө Хөрөнгө, Үл хөдлөх хөрөнгө, Биет болоод биет бус хөрөнгө Өмч, Эзэмшил гэх мэт ойлголтууд дээр үндэслэнэ. Гэтэл ердөө хорин дөрвөн жилийн өмнөөс Монгол улсад өмч хувьчлал явагдаж эхлэсэн гэж бодхоор нэн шинэ салбар гэмээр.

Аль болох удаан хадгалахын тулд, элэгдүүлэхийн тулд, авдрандаа нуухын тулд, үр хүүхдүүддээ дамжуулж өгөхийн тулд Хөрөнгөтэй байдаг үе нэгэнт өнгөржээ. Хөрөнгийг үр хүүхдүүддээ үлдээх биш хөрөнгөө ашиглан яаж үр хүүхдүүддээ боловсролыг үлдээх вэ гэж боддог болсон цаг үе байна.

Хөрөнгийг удирдаж сурах хэрэгтэй байна, Өөрт байгаа хөрөнгөө ашиглан ямар ямар боломж байгааг олж хардаг байх хэрэгтэй байна. Гэтэл бидэнд хандаж байгаа үйлчлүүлэгч нар хөрөнгөндөө ямар зориулалтаар, ямар зорилготойгоор, ямаршуухан ач холбогдолоор үнэлгээ хийлгэх гэж байгаагаа мэддэггүй. Үнэлгээний тайлангаа ямар ямар нөхцөлүүдэд ашиглаж болох, үнэлгээний тайлангаа бариад хаана хаана ямар байр суурь, хүсэлтийг илэрхийлэн ямар хөдөлгөөнүүдийг хийж болох гээд л ямар ч ойлголтгүй байдаг. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь сайн дураар хөрөнгө үнэлүүлдэггүй, дандаа л хууль хяналтын байгууллагын шаардлагын дагуу үнэлгээ хийлгэх хэрэгтэй болдог. Тэгээд тэд манай байгууллагад орж ирээд "-Мэдэхгүй, үнэлгээ хийлгээд ир гэсэн" л гэдэг. Бид энэ салбартаа 7 жил ажиллаж байгаа. Долоон жилий өмнө ч ийм байсан өнөөдөр ч ийм хэвээрээ л байна. Хамгийн гол нь Иргэд, үйлчлүүлэгчид маань мэдлэг мэдээлэл байхгүйгээсээ болоод маш их хохирол амсаж, маш их боломжуудыг алдаж байдаг. Ихэнх нь хохирол амсаж байгаагаа ч мэддэггүй. 

Тиймээс бид энэ салбараа хөгжүүлэхийн төлөө,  ард иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулахын төлөө, энэ салбарын хөгжил жаахан ч атугай үнэн, шударгад дөхсөн байхад нь хувь нэмрээ оруулахын төлөө биднийг зориод ирсэн хэн бүхэнд үнэ, төлбөргүй нээлттэй зөвлөгөө, мэдээлэл өгж ажиллаж байна.