Нүүр / Мэдээ, мэдээлэл

Хэрхэн газар өмчлөх вэ?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан. Тэгвэл цахим системээр газар өмчлүүлэх ажлын хоёрдугаар ээлж өнөөдөр нээлтийн хонх цохисноор албан ёсоор эхэллээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга М.Батсайхан зэрэг албаныхан оролцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Иргэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын үнэ цэнийг ойлгохгүй байна. Уг нь та бүхэнд өмчлүүлэх гэж байгаа эдгээр газрын ерөнхий төлөвлөгөө бүрэн хийгдсэн. Энэ сарын НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэхэд цахилгаан татах асуудлыг шийдвэрлэхээр өргөн барьсан байгаа. Тиймээс энэ асуудалд хариуцлагатай хандаж, газар өмчлөх үйл явцад идэвхтэй хамрагдаарай” гэж онцоллоо. Мөн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүй бууж, гэр, хашаа хатгах тохиолдол нэмэгдсэн тул эдгээр айлуудыг албадан нүүлгэнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга мэдэгдлээ

: 2015-01-31